10 дугаар хорооллын “МТ“ ШТС-ын уулзвараас “Төмөр замын дээд сургууль“-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/j/zamaa zas.jpg

10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг 5 дугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

legacy:zam zasvrin ajil/496007450_122203205210257880_5013624419802127889_n.jpg