Н.Учрал: Х.Баттулга гуай та тоглоод байна уу, тохуурхаад байна уу. Та Төгрөг нуурын ордыг өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 2 сек
110
legacy:2025/05/489284798_968541611732175_8572297715965160080_n.jpg

"Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар ЗГХЭГ-аас хүргүүлсэн 504 нүүр материалын дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж эхлээд буй. Х.Баттулгын зүгээс тус орд өөртэй нь холбоотой гэж тогтоогдвол төрд өгнө гэдгээ мэдээлсэн байдаг. Тэгвэл эл асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтлэв.

Тэрбээр "Х.Баттулга гуай Та Төгрөг нуурын орд минийх юм бол төрдөө өгье гэжээ. Та тоглоод байна уу, тохуурхаад байна уу. Та өнөөдөр Төгрөг нуурын эзэн биш. Та оффшорт 250 сая доллараар зарчихсан шүү дээ.

Та өөрийн CAMEХ компани, төрсөн эгч, охин, хятадуудтай нийлээд дамлачихсан хүн. Өндөр үнээр зарчихаад лицензийг нь Монголд үнэгүй болгоод оруулаад ирсэн.

Өрмийг нь хамахдаа үртсийг нь ч Монголчууддаа үлдээгээгүй. Татвар хураамж огт төлөөгүй.

Мөнгө угаасан, татвараас зугатсан, авлигын гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн 1000 гаруй хуудас нотлох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн.

Сингапур, Хонгконг, Монголын албан ёсны эх сурвалж, санхүүгийн дүн шинжилгээний хамт хүргүүлсэн.

Хууль шүүх үнэн мөнийг дэнсэлнэ.

Таныг өнөөдөр эзэн нь учраас Төгрөг нуурын ордыг буцааж өгөөч гэж гуйгаагүй.

Монголын баялгийг Mонголчуудад ямар ч өгөөжгүйгээр оффшор дамнуулж зарсныг чинь хууль шалгаж олон нийт анхааралтай ажиглаж байгааг ахин сануулъя.

Монголчууд тэнэг биш. Монголчууд Таны тохуурхал биш" гэв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ОДЖАРГАЛТАЙ ХОЛБОГДОХ БОЛСОН БАРУУН НАРАН НҮҮРСНИЙ ОРД БОЛОН ОТолгойн бүлэг орд Антра Гоулдын талаар Холбогдох материалуудыг Прокурор Хуулийн байгуулгуудаар шалгуулаач?!

  • Z
    Zochin

    HUURHII, UURIIGUU"" ERINHII SAID"" Gej ZUUDLEED BGA ene HULGAICHIIG"" UHAA HUDAG, TSAGAAN SUVRAG, ERDENETIIN OVOOLGOTOI NI TSUG SHALGUULAH HEREGTEI. Ene HULGAICHUUD ene DEBIL HUURIIG"" ERINHII SAID"" Bolgono geed HUURAAD UURSDIINUU UMNUUS TURHIRCH BGA. ARD TUMEN MEDEHIIN TSAAGUUR MEDEJ BGA.

  • Z
    Zochin

    UCHRAL HULGAICH CHI UHAA HUDAG, TSAGAAN SUVRAGIIG ADILHAN INGEJ SHALGAAD, SHALGUULAACH. UMHII CHI, CHINII ETSEG CHIN ED NARAAS DUTAHGUI LUIVARCHIN, ZAILAGCH, udahgui BAS CHINII BUH MUU, MUUHAIG ILCHLEH BOLNOO. CHI ADILHAN HULGAICH, MUN UU? MUN. ADGIIN HUUR

  • З
    Зочин

    ЭМСИЭС ийн хүн

  • З
    Зочин

    Нутаг ус газар шороог чинь хэсэглэн зарж дуусгаж байгаа ийм хэргүүдийг шүүмжилэн жагсахгүй байж өмд гуталны хэрүүл хийж жагсах бол дараа л байна

  • З
    Зочин

    Аль нь яг үнэн яриад бгаан болоо алинд ч итгэхгүй байхын хоёулаа хулгайч наршдээ

  • З
    Зочин

    Шал балай юм бичихийн эцэг үрийн холбоо ч гэх шиг

  • А
    Ажиглагч

    Хүүк, оджаргал хоёрыхоо даалгаварыг биелүүлэх гэж үхэн хатан зүтгэх юм, Хүүк нь эцэг үрийхөө холбоог тасалая гэж оджаргал өгсөн мөнгөө авья гэсэн үү, учиралаа

  • З
    Зочин

    УИХ ДАХЬ УЧРАЛ, ДОРЖХАНД, ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ "УХАА ХУДАГ" ФРАКЦЫН ТЭРГҮҮН УЧРАЛ БОСС ОДЖАРГАЛЫН ХАА ДААЛГАВАРЫГ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ МӨН Ч ИХ ЗҮТГЭЖ БНА ДАА. ТӨРИЙН БҮХ МЭДЭЭЛИЙН САНГ ДАЙЧЛАН АЖИЛЛАЖ БГАА БОЛОЛТОЙ! К КК

  • З
    Зочин

    BOOW GOE XXNOO8095 5877ANUSDI XUSSEN SEKSYGEER

  • З
    Зочин

    ANUSDI SEKSEER VANXANDI SEKSY DEWSGER BOLI80 955877