Х.НЯМБААТАР: Туулын замын тендер дээр маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 2 сек
170
legacy:nyambaatar hotiin darga/MPA_7642 copy.jpg
legacy:nyambaatar hotiin darga/nymbaa.jpg

Туулын хурдын замын тендерийн холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Туулын замын тендер энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх 6-р сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Нийтдээ 33 км урт, 6 эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжууд шинээр хийгдэнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрний хөдөлгөөний зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно.

Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замуудыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийгдсэн.

Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээрээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ" гэв.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Маш Үнэтэй үнээр

    Хийх гэж бна эдийн засгийн тооцоог дахин хийх хэрэгтэй

  • М
    Монгол замчид

    Монгол замчид наадхыг чинь хийж болохгүй юу заавал гадаад уу ?

  • З
    Зочин

    ОЮУНЭРДЭНЭ НЯМБААТАР ХОЁРЫГ ХОЁУЛАНГИЙ ЗАЙЛУУЛ МӨНГӨНИЙ ТООГОО МЭДЭХЭЭ БОЛЬЦГООСОН БАЙНА АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ГАРАА УГААГААД ТОО АЛДЖЭЭ ЦАЛИНГАА МЭДЭХЭЭ БАЙЖ ДЭЭ

  • З
    Зочин

    Маргаан үүсэхээр байгаа юм уу. Үүсэхгүй зохион байгуулах үүргийг хот хүлээнэ ш дээ.

  • И
    ИРГЭН

    МиЕ Энхболдын оронд иймэрхүү хүн УБ- хотыг анхнаасаа нь төлөвлөж авч явсан бол одоогийн УБ- хот арай амьтай байх байсан!!! Миеэгомбо гэдэг хүн УБ- хотыг сүйрүүлж өгөөд өөрөө их наядтан болсон!!!

  • З
    Зочин

    Хужааг днмжигч

  • З
    Зочин

    Шаардлага хангсан компаниаар бариулахгүй бас мөнгибг идээд хэдэн жил болчих юий дээ

  • Ц
    ЦОЛМОНЖАРГАЛ

    Өмнөх хотын дарга нар юу хийгээгүй ЭНЭ ДАРГА ОВООШ ДЭЭ

  • Б
    Батдэлгэр

    8 эгнээтэй байвал зөв дөө

  • Б
    Баяр

    Цүнх барж,пялдагнаж,попорч гарч ирсэн хүн хот,улсыг минь хөгжүүлэх болов уу? Хүнд бүрд таарсан,тохирсон ажил гэж бдаг!

  • З
    Зочин

    Дарханы зам шиг муу зам тавьчив даа

  • З
    Зочин

    Zail 🖕🏿

  • З
    Зочин

    SEKSEER VANXANDI80955 877BOOW GOE XXNO

  • З
    Зочин

    Хятадууд барина

  • З
    Зочин

    CHINGISTEI UUL

  • З
    Зочин

    chingistei xoshoonii tsaaxan korea restaranii xoid tald Tuul gol ru mod tairch, barilga barix geed texnikuud tavisan, ajillaj baigaag xotiin darga ochij arga xemjee avX XEREGTEI. MON HAN HILSSIIM ZALGAA TUUL GOL DAGUU MOD GEMTEEJ GAZRAA SUNGAJ BAISHIN BARIAD BAIGAAG ZOGSOONO UU XEVLELIINXEN OCHIJ SURVALJILMAAR BN SHUURXAI

  • З
    Зочин

    Тэр нэгдүгээр тойруу замыг маш их хүлээж бна энэ их хэрэгтэй зам байх болно хотын дарга олж харсанд талархаж бноо