“Хөрөнгө хураах хууль“-ийг энэ 7 хоногт ЗГ-ын хурлаар хэлэлцээд, УИХ-д өргөн барина

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Dorjhand gishuun/dorjhand said.png

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр мэдээлэл хийж, хөрөнгө орлогоо нотолно гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэрээ тэрбээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн боловсруулаад буй "Хөрөнгө хураах хууль"-ийг урагшлуулж, өөрөө манлайлал үзүүлнэ гэсэн юм. Тэгвэл эл хуулийн төслийг хэзээ өргөн барихаар бэлтгэж байгаа талаар Шадар сайд Т.Доржхандаас тодруулахад "ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн "Хөрөнгө хураах хууль"-ийг энэ 7 хоногт ЗГ-ын хурлаар хэлэлцээд, өргөн барихаар ярьж байгаа. Үүнийг Ерөнхий сайд өөрөө манлайлна гэж байгаа. Нотолж чадахгүй бол ажлаа өг" гэлээ.