Н.Учрал: Өндөр төлбөр мөнгөөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд яс хаяж, гүтгэх хирээс хэтэрч байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 8 сек
70
legacy:uchral gishuun/2024 shine/0325.png

Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах МАН-ын Бага хурлын шийдвэр, АН-гүй бол ажлаа өгнө гэж намын бага хурал дээрээ мэдэгдсэн Ерөнхий сайдын байр суурь хоёрын ард олон асуудал хөвөрч буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учрал өөрийн цахим хуудастаа "Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга миний бие улс төрд үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан, өдөр тутмын ажил үүргээ явуулж байна. Улс орны амьдралд завсарлага байдаггүй.

Тийм ч учраас Засгийн газар төрийн хууль, ард түмний өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, ажлаа хийж, асуудлаа шийдэж байна.

Гэтэл улс төрийн нөхцөл байдлыг ашиглан, зохион байгуулалт, өндөр төлбөр мөнгөтэйгөөр Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд элдвээр яс хаях, холбож гүтгэх нь хир хэмжээнээс хэтрэн хальж байгаад нэн харамсаж байна.

Нэр бүхий сайтууд Монголчуудын ёс жудаг, хүн чанарыг умартан, хэнд ч тохиодог, туулж давдаг зовлон бэрхшээлийг хүртэл хараал зүхэл болгон эрээ цээргүй аашлахаа зогсоохыг хүсэж байна.

Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч гэлээ хүний эрхийн гишгэж болохгүй хэм хэмжээ, баримт нотолгоонд үндэслэж, бодит үнэнийг мэдээлэх давах эрхгүй шугам бий шүү гэдгийг сануулъя.

Нэгэн цаг үед адилхан Монгол хүн болж төрсөн, хайрлах эх орон нэгтэй, ээж аав, хань ижил, үр хүүхэдтэй атлаа биесээ хүмүүн бусаар харааж зүхэлгүй, эргээд уулзах нүүртэй, ахиад учрах боломжтой үлдэцгээе" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ураан учкаа монголд хэрэггүй дээ

  • З
    Зочин

    үнэн үг хэлжээ, амжилт

  • З
    Зочин

    Оо Тимон чи бол Хүүкийн хүү

  • З
    Зочин

    Хүүкийн хүүхэлдэй

  • Z
    Zochin

    Женко руу дайраад байсан яав хөө. Таг болсон байх чинь. Наймаалцаад болчихсон уу?

  • З
    Зочин

    Ёстойдоо. Өвчин зовлон залуу хөгшин хэнийг ч ялгахгүй. Өвчин зовлон баян ядуу хэнийгч ч ялгахгүй хийсч ирдгийм шүү хүмүүс минь. Мод төмрөөс бүтсэн мэт хэзээч өвдөж зовохгүй мэт хүнд өвчинд шаналж байсан нэггийгээ доромжилж яавч болохгүй. Энэ бол үнэхээр хүнлэг бус цэвдэг хүйтэн сэтгэлтнээс л гарна. Өвдсөн цагт хичнээн залуу баян байгаад хичнээн мөнгөтэй байгаад бурхан өршөөхгүй бол тэгээд л аваад явдгийн байнлээ

  • З
    Зочин

    Учралд үнэн байгаа билүү. ЖДҮ-ийн хулгайч. Хулгай нь баригдахаар буцаагаад төлцөн гэж уурлаж хариуцлагаас мултарсан хулгайч.