М.Мандхай: 2024 онд шинжлэх, ухаан технологийн арга хэмжээнд 76 орчим тэрбум төгрөг зарцуулсны 82.3 хувь нь зүгээр л УРСГАЛ ЗАРДАЛ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:mandhai gishuun/ma.png

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай "2024 онд шинжлэх, ухаан технологийн арга хэмжээнд 76 орчим тэрбум төгрөг зарцуулсны 82.3 хувь нь зүгээр л УРСГАЛ ЗАРДАЛ. Энэ мөнгөө инноваци технологи хөгжүүлэхэд зарцуулахгүй мөртлөө хэдхэн эрдэм шинжилгээний ажилчид аваад суугаа юм биш үү" гэв.