Т.Доржханд: Л.Гантөмөр дарга шийдвэрээ эргэж харах нь зүйтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:Dorjhand gishuun/доржханд-1.jpg

МАН-ын бага хурлаас Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэрийг гаргасан. Эл шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын найман сайд ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газраас гарах болно гэх байр суурийг Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр илэрхийлсэн байдаг. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Шадар сайд Т.Доржханд "Л.Гантөмөр дарга шийдвэрээ эргэж харах нь зүйтэй. АН-ынхан ЗГ-аас гараад сөрөг хүчин хийгээд явахад парламент дотор кноп чинь хүрэх юм уу. 34 жилийн өмнөхтэй адил хоёр талд гарч хуваагддаг шиг байдал үүсчих вий дээ" гэлээ.