Нийслэлийн нутаг дэвсгэрт 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан байршил харгалзахгүй оролцох боломжтой.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:
Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгнө.
Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.
Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.
Банк: Нийслэлийн Төрийн сан
Данс: 100200051049
IBAN: MN660090100200051049
Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код
Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.
№
ГЗБТ-ний дугаар
Биржийн зарын код
Байршил
Зориулалт
Газрын хэмжээ /м.кв/
Дуудлага худалдааны анхны үнэ, ₮
Дэнчингийн үнэ, ₮
1
2.3.10
#2025-00066
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчим
ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор
30000
80,400,000
8,040,000
2
2.3.11
#2025-00074
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчим
Мод үржүүлгийн газар
30000
80,400,000
8,040,000
3
2.3.12
#2025-00075
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчим
Жимс, жимсгэний усалгаагүй тариалан
20000
347,800
34,780
4
2.3.14
#2025-00076
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага хүрэл тогоо ам, Чулуутын амны зааг уул
Холбоо, мэдээлэл хүлээн авах станц
100
443,900
44,390
5
2.3.39
#2025-00077
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Барын ам орчим
ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор
50000
112,000,000
11,200,000
6
2.3.56
#2025-00078
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гурав жаран нэгийн гарам орчим
Амины орон сууц
8000
32,032,000
3,203,200
7
2.3.60
#2025-00079
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим
ХАА-н машин, механизмын хашаа, гараж
2800
7,504,000
750,400
8
2.3.105
#2025-00080
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ар хөндлөнгийн ам
Амины орон сууц
19000
213,807,000
21,380,700
9
2.3.134
#2025-00081
Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж
5-8 давхарын нийтийн орон сууц
7000
46,200,000
4,620,000
10
2.3.135
#2025-00082
Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нацагдоржийн гудамж
5-8 давхарын нийтийн орон сууц
24000
158,400,000
15,840,000
11
2.3.136
#2025-00083
Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой орчим
Эрчимжсэн мал аж ахуйн ферм
10000
22,200,000
2,220,000
12
2.3.145
#2025-00084
Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Мэргэний зүүн талд
Агуулах, агуулахын байгууламж
40000
40,000,000
4,000,000
НИЙТ ДҮН
240900
793,734,700
79,373,470
ЖИЧ: Бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.
Холбоо барих утас: 77771285, 80771285



