ТББХ 12:00 цагт хуралдаж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/06/dbgdf.jpg

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.02/ 12:00 цагаас хуралдах товтой байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж санал дүгнэлтээ боловсруулснаар 14.00 цагт хуралдах УИХ-ын чуулганд танилцуулна.