Ө.Шижир: Хятадаас хагас коксожсон түлш авах шийдвэр нь гараагүй байхад “Тавантолгой түлш“ ХК 1600 ажилтантай үйлдвэрээ зогсоочихсон байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
110
legacy:2025/06/shhh.webp

Ажлын хэсгийн дүгнэлтэд шахмал түлшинд хэрэглэсэн барьцалдуулагч 6 жил огт стандартгүй явж ирсэн бөгөөд шинжлэх ухааны аргачлал, эрүүл мэнд талаас хариуцлагагүй төсөл гэж үзсэн байна. Үндсэндээ зургаан жил "Таван толгой түлш" ХК Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ аваагүй аж.

Гэтэл 2020, 2024 онуудад Таван толгой түлш ХК таван удаагийн ТЭЗҮ хийлгээд үйлдвэр нь нийт 1.7 сая тонн түлш гаргах хүчин чадалтай болчихсон юм байна. Гэтэл Улаанбаатар хотын хэрэгцээ нь 600 мянган тонн. Хэрэгцээнээс давсан хүчин чадалтай үйлдвэрээ одоо ашиглахгүйгээр Хятадаас 226 тэрбум төгрөгөөр хагас коксожсон түлш авна гэж яриад байна. Зөвхөн Таван толгой түлш ХК-д оруулсан 1.5 их наяд төгрөг хайран биш юм уу. Үүний араас аудитын шалгалт орох ёстой юм биш үү. Тусгайлсан ажлын хэсэг гаргаад явах хэрэгтэй байна. Цахилгааны үнийг нэмснээс хойш айлууд эргээд түлш түлж эхэлж байгаа. Хятадаас хагас коксожсон түлш авах шийдвэр нь гараагүй байхад 1600 ажилтантай үйлдвэрээ зогсоочихсон байх юм.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zoch

    Baigalin oeignal nvvrsig tvlvvl??!!!!..en baliar (umhi hujagin hog hj hortoi baritsaldulagchig zogsooson ch yahav de??!!!!..

  • З
    Зочин

    Монгол улс өөрөө нүүрстэй байж ард түмэндээ хэрэглүүлэхгүй хятад руу хямдхан зараад буцааж өндөр үнээр хор худалдаж авах гэж байгаа нь үнэхээр тэнэг халтар мөнгөнд толгойгоо мэдүүлсэн эргүү хүмүүс бидний толгой дээр суучихаад тэнэгдэх юм. Тэр халтар цаасаа аваад монголоос зайл. Байгалийн баялагаа ард түмэн хямд зараад дулаан өвөлжүүлж болдоггүй юм уу.

  • И
    Иргэн

    Хүрэлсүх хамгийн буруутай. Тэр шахмал түлшийг эхлүүлэн сурталчилсан.

  • З
    Зочин

    Хятадад элэгтэй хүн л бна даа Монголдоо бгаа нүүрсийг гаднаас аваал үйлдвэр нь зогсоол хоолойдоо олсуу хутга уу нэг юм болж дээ биднийг бурхан өршөө

  • З
    Зочин

    Хариуцлага тооцох ёстой. Анхлан санаачилсан хүнийг хариуцлагад татъя!

  • З
    Зочин

    ТТТүлш их мөнгө угаасан да их ч хүний амь нас эд эрхтэнээр тоглож олон сайхан залуус тахир дутуу өвчтэй дампуурьхл таарна

  • З
    Зочин

    Аль мөнгө идэх боломж бүгдийг эрэлхийлж л байвал тэр улс эх орон ард олон ёстой огт хамаагүй юм байхаа наад заваан хулгайч луйварчидад

  • З
    Зочин

    Ирэх өвөл утаа алингаа алдах байхаа?

  • А
    Аав

    Пакришик түлүүлэх гээд бна уу

  • З
    Зочин

    Ингэсэн хүмүүс шоронд ордог доо. Гансүхээс эхлээд л

  • З
    Зочин

    Гэр хороололд юу түлүүлэх гээд байна! Удахгүй хүйтний улирал хичээл сургууль эхэллээ!