Ц.Бат-Эрдэнэ: Хятадаас хагас коксожсон түлш авна гээд байгаа 226 тэрбум төгрөгөөр айлуудыг дулаалж цахилгаанаар халаавал Улаанбаатар хотын галлагаанаас үүдэлтэй утааг 42 хувиар шууд бууруулна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 8 сек
180
legacy:2025/06/hab.jpg

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас 226 тэрбум төгрөгөөр хагас коксожсон түлш авах тендер зарласан билээ. Энэ нь УИХ-аас зургаадугаар сарын 05-ны өдөр гаргасан тотгоолын эсрэг үйлдэл хэмээн зарим УИХ-ын гишүүд үзэж, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлээд буй. Тэгвэл "Хайбрид хаус" ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ 226 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын утааг 42 хүртэл хувиар бууруулах бодит шийдэл байгааг мэдээлжээ.

Энэ тухай тэрбээр “Монгол гэр бүгд ижил хэмжээтэй тул стандарт халаалтын болон дулаалгын шийдэл хийхэд хялбар. Гэрийг зөв дулаалаад 1кВт чадалтай халаагуур юм уу 3.2 кВт хуримтлууртай халаагуураар халаах боломжтой. Монгол гэрийг дулаалан цахилгаанаар халаахад нийт 3-4 сая төгрөг зарцуулагдана.

Улаанбаатар хотод нийт 92 мянга орчим айл Монгол гэрт амьдардаг. Тэдгээр айлуудыг Хятадаас авах гэж буй хагас кокосжих нүүрсний нэгхэн жилийн 226 тэрбум төгрөгөөр дулаалж, цахилгаанаар халаавал Улаанбаатар хотын галлагаанаас үүдэлтэй утааг 42 хувиар шууд бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид 12 болон 1 сард 10 болон 11 сарын агаараар амьсгалах боломж бүрдэж утаанаас үүдэлтэй аюулыг холдуулах боломжтой. Үүний дараа: • Амины сууцны хувьд бие даасан инженерийн дэд бүтцийг дэмжих, гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй сууц барьвал ипотекийн зээл олгох, барилгын ажлыг бүх төрлийн татвараас чөлөөлөх бодлогыг баримталбал Монголчууд бид орон байрныхаа асуудлыг шийдэнгээ утаа болон хөрсний бохирдлыг давхар бууруулах боломжтой" гэжээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/07/07

    Зөв цахилгаанаар халаах аргыг сэдэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчийг мөн оруулна

  • З
    Зөв2025/07/07

    Нянбактерын амиа аргацаасан жалга довны арчаагүй шийдвэрээс болж ард иргэд залхаж улс орон хохирч гүйцлээ одоо яаралтай огцруулж хариуцлага хүлээлгэмээр байна.

  • С
    Судлаач иргэн2025/07/06

    Энэ Батэрдэнэ хулхи юм ярьдаг нөхөр шүү...төрийн ажилд салаа бүү болоорой

  • Д
    Дэгий зочин2025/07/06

    БНХАУ 16 жил коксжих нүүрсээр утаанаас салах гэж үзээд аргаа бараад коксжих нүүрсийг хориглож бүх халаалтыг цахилгаанд шилжүүлсэн тул 3 жилд агаарын бохирдол утаанаас салсан юм .гэтэл коксжих нүүрс авна гаж байгаа хүмүүс дээлээ номлох гэдэггүй бол өнөөдөр Хятадаас коксжих нүүрс авна гэдгээ зогсоо. БНХАУ коксжих нүүрсний үйлдвэр өнөөдөр ажиллахгүй 250 Үйлдвэр байгаа,мөн коксжих нүүрсийг металл. Хайлахад зарцуулах нь ашигтай учир түлшинд хэрэглэхыг зогсоосон юм.

  • Б
    Баяраа2025/07/06

    Эрдэмтдиин зөв саналыг шиидэл болгох хэрэгтэй, дэмжинэ

  • Б
    Бодит байдал2025/07/06

    Ц.Бат-Эрдэнэ дарга гуай,амьдралаас хэтэрхий тасарч.!Гэрт тавих цахилгаан халаагуур ажиллуулах эрчим хүч чинь хаана байна,худлаа мэдэмхийрч чалчих хэрэг байна уу?

  • Z
    Zch2025/07/06

    Heden stantsuud ni tsahilgaan dulaanii togoo tasraltgui ugch chadag bolov uu.Hyzgaarlalr hiigeed taslaad ehelvel hetsuul baina daa.

  • З
    Зочин2025/07/06

    Зүгээрл нүүрсээ түлэээд л дараа жилээсэн үйлдвэрээж бариач лалруудааа

  • 1
    10%2025/07/06

    Та нарын хэлснээр хийнэ гэхээр ахад нь хэн 10% бонус өгөх юм бэ? Давраад байгаарай.Аа,

  • Ү
    үглээ.өвгөн2025/07/06

    ОЭ НБ хоёр шалнаас.шууд тэнгэрт гаргуулсан.үр дүн.алга!!!

  • З
    Зочин2025/07/05

    Бид яаралтай бөөрний донорыг дэлхий даяар яаралтай хэрэгтэй бөгөөд бид санал болгож байна 900,000.00, нэг бөөрөнд $ ам. Доктор Бенсон холбоо барина уу Дэлгэрэнгүй мэдээлэл ... И-мэйл: korlebuteachinghospital33@gmail.com

  • З
    Зочин2025/07/04

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Н
    Нянбаө2025/06/28

    Нянбактер ч Xятадад тендэргүйгээр бүх шахааг нь амжуулж өгдөг төлөөлөгч болсон. Энэ өвөл цахилгаан хомсдох нь тодорхой болж байхад бас юун хувийн цаасан компаний шахааны гэрийн цахилгаан тэнь вэ, тэр Батсүх нийслэлээс цавчаа хусах санаатай сууж байна. Больцгоо.

  • З
    Зочин2025/06/28

    Харин тиймээ, Хятад бордюр явган замын чулуун хавтан, одоо хятад нүүрс! Дээр үед монголын шунахай, авлигчин ноёдууд малгайн чулуу, хөөрөг гэх бөөрөнхий чулуу, гаансны чулуун соруул гээд л амиа тавьчих гээд авдаг байсан гэсэн шүү! Нянгар дараа нь ямар чулуун бүтээгдэхүүн авах болоо?

  • З
    Зочин2025/06/28

    Дулаалах нь хувь айл, хүний өөрийн асуудал. Өөрийн чинь ярианас Дулаалах нэртэй ажил хийж мөнгө хусах асуудал үнэртэж байна

  • Z
    Zochin2025/06/28

    Аргацаасан л арга байхдаа. Дагдаа гал унтраасан шийдэл гаргаж байх юм.

  • Н
    Нян хятад чулуунд дурлачихсаан !2025/06/27

    И

  • З
    Зочин2025/06/27

    Хэ хотын босс гээд байгаа нөхөр ч дээ гадагшаа байхаа даа сэтгэл зүрх нь