“Сургуулийн 3200 багшийн сул орон тоо байна. Үүнийг тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт аргаар нөхнө“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
30
legacy:2025/08/nbayarr.png

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Тэрбээр "2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ.

Ерөнхий боловсролын тухайд хүүхдийн тоо 30 гаруй мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын долоон сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн таван цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай нэг цогцолбор, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их, дээд сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж ялангуяа ширээ, сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичиг хүлээгдэж байна.

Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ажлаа хийж чадахгүй шийдвэр болгон ухаан муутай явцгүй гарна. Нийгэм сурагч багш нарыг бодсон зөв бодлого нэг ч байхгүй зүгээр л зайгаа тавьж хүний боломжыг үгүй хийж байгаагаа ойлгоод холдож үзвэл маш том буян болох юм энэ сайд.

  • З
    Зочин

    Өөрсдөө 4..5 саяын цалин аваад л сууж байж хамгийн их хөдөлмөр шаардсан багшийн цалин 35 жилд хамгийн доогуур цалинтай бараг л үнэгүй хөдөлмөр хийж ирсэн даанч харамсалтай шүү эхнэр маань 35 жил боловсролын салбарт багшаар ажиллаж бгаа

  • З
    Зочин

    Тэтгэврийн хөгшчүүл багш нарын голсон цалингаар ажиллана гэж бодоод байгаа юм байх даа. Сайд дарга нар өөрсдөө сарын сая гаран төгрөгний цалинтай ажил хийхгүй мөртлөө бусдыг бол хий гэж дарамтлаад байгаа нь муухай юм даа.