СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15-17 насны гурван хүүхэд бусдад хутга тулган, гар утас, гадуур хувцас зэргийг нь дээрэмдээд зугтжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2025/08/deerem.png

Өнгөрсөн долоодугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “Дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг 15–17 насны гурван хүүхэд бүлэглэн үйлдсэнийг тогтоосон бөгөөд тухайн этгээдүүд хохирогчийн биед хутга тулган, гар утас, эд зүйл болон гадуур хувцсыг нь дээрэмдээд зугтсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • .
    ..!

    Одоо тэгээд 1 муу гар утас куртик халаасан дахь ойр зуур юмханаас зэвсэглэсэн бүлэг дээрэмээр овоо ял авнадаа. Харамсалтай, томоонүй л бнада. Пс мөнгө хайж явсандаа аягүй бол

  • З
    Зочин

    Нэгэнт бичсэнийх багш нар өөрсдөө ч ёс зүйгүй , бүдүүлэг бна.2 р сургууль сонгоны ангид гэхэд ихэнх нь багш нарын хүүхдүүд, таньдаг хүн, ах дүүгийнхээ хүүхдүүдийг авсан ,бүр англиар ч уншиж чадахгүй хүүхэд сонгоны ангид шалгалт өгөөд тэнцсэн бхыг хараад гайхсан.Ма хүү 3 жил англи хэлний жилийн сургалтанд явсан хирнээ орж чадаагүй .Хүүгээсээ асуусан чин ихэнх нь багш нарын хүүхдүүд бна гэсэн.Иймэрхүү маягаар хар багаасаа л боломжоо нэгэнд боломжоо булаалгаж бна ш дээ.Дээр дооргүй хүний хүүхдийн сурах боломжийг хулгайлж дээрэмдэж бна даа

  • И
    Иргэн

    Эцэг эх,багш нар хүүхдийн хүмүүжилд дорвитой ажил хийхгүй бол аль ч сургууль урсгалаараа л явж бга ш дээ, сурах нь сураад авна биз гэсэн л хандлагатай бга

  • З
    зочин

    бэлэнчлэх амьдрал зүгээр л ажилгүй тэнүүчлэх амьдрал бие биенээ уруу татах сургуулийн сургалт маш сул бдагаас энэ шүүдээ Одооны сургалт хүмүүжил амьдралд биеэ яаж авч явах талд дээр маш муу гэхэд хилсдэхгүй шүү

  • З
    Зочин

    Гадаадын элдвийн кино өсвөр насны охид хөвгүүд үзэж байгаагын нэгэн жишээ бна да иймд кино бол олны сонирхлыг ихэд татаж ашиг олдог үүнийг үзсэн өсвөр насны хөвгүүд амархан баяжина гэсэн шохоорхолд автаж гэмт хэрэгтэн болж насан туршийнамьдарлдаа хар толбо суулгаж бгаа нь харамсалтай

  • З
    Зочин

    Ээ ЯАСАН Ч СОЛИОРОЛТОЙ БЛОО БЭ..

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol