Х.Нямбаатар: Барилгын компаниуд хөрсний усаа авто зам руу урсгаж байгаа нь ус зайлуулах хоолой усаа бүрэн зайлуулж чадахгүйд хүргэж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2026/03/67824fe1e90d113800221813.jpg

Өнөөдөр нийслэлд тасралтгүй орсон борооны улмаас зарим байршлын авто замууд усанд автаж, иргэд "Усын зайлуулах хоолой хийхгүй байна" гэж шүүмжилсэн. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Барилгын компаниуд ус зайлуулах шугам эвдэнэ, сүйтгэнэ, хөрсний усаа төвийн ус зайлуулах шугам руу хулгайгаар цутгана. Ус зайлуулах шугамын хоолойг эвдээд, газар дээр гаргаад тавьсан балмад үйлдэл ч гарч байв.

Барилгаа төлөвлөхдөө зам талбайн усыг заавал хотын төвлөрсөн борооны усны системд холбож шийдэх ёстой байдаг боловч шууд байгалийн уналтаар нь авто зам руу, задгай талбай руу хаясан хаялгатай хийж байгаа нь авто замын шүүрт худгууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч усаа бүрэн зайлуулж дийлэхгүй байдлыг бий болгож байгаа. 2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21 км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил л даа, угтаа бол" гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сүүлийн 10 жил танай нам эрх барьж байсан биз дээ. Хэндээ ялхараад бгаа юм бэ. Чадахгүй хийж чадахгүй гээд ажлаа өгөөч. Хийж чадах хотын унаган залуучууд олон байна.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • И
    Иргэн

    УБ хот маань ч хот төлөвлөлт талдаа хэцүү засрашгүй болсон шүү!!! МиЕ Энхболдын гай түйтгэр ч түүхэнд үлдэх хар толбо болсон!!! Энэ хүнийг ертөнцийн мөнх бусыг үзэхэд юу болох болоо!!!

  • З
    Зочин

    Хийх ёстой юмыг яах юм сүүлмйн 10 жил хийгээгүй ч гэхшиг новш чинь ялархаж гэнэ

  • З
    Замаа зөв тавиадахдаа

    Гадаад оронд барилга барих үед гарах хөрсний усыг зайлуулахдаа ойролцоо засмал замын үерийн худаг болон замруу нийлүүлдэг юм билээ. Манайх замаа ус зайлуулах суваг хоолойгүй хийдэг хаач байхгүй бичэгдээгүй дүрэм байгаа цоорхойг ашиглаж мөнгө иддэгээс үүдэлтэй юм. Гадагшаа орнуудаар яваад үзээрэй бүгд л мэддэг