Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг өнөөдрийн байдлаар санал хураалтад оролцсон иргэдийн 60 хувь нь ДЭМЖЭЭГҮЙ байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:tomuu2026/NewFolder/tugj.png

Хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 25-наас есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөж буйгаа албаныхан танилцуулсан. Харин өчигдрөөс эхлэн НЗДТГ-аас иргэдийн дунд цахимаар санал асуулгыг эхлүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /08.22/ 11.30 цагийн байдлаар санал хураалтад 4260 иргэн оролцсоноос 60 хувь нь буюу 2557 иргэн дэмжээгүй бол 1703 иргэн буюу 40 хувь нь дэмжиж саналаа өгсөн байна. Санал хураалт энэ ням гарагийг дуустал үргэлжилнэ. Хэрэв та санал хураалтад оролцохыг хүсвэл ЭНД дарж холбогдоно уу.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Иймэрхүү асуудалд Төр, Захиргаа эрх мэдлээрээ шууд арга хэмжээ авч бололгүй яадаг юм. Захиргаа захирах эрхтэй шүү дээ.Мэдээжийн мулгуу мунхаг үйлдлийг таслан зогсоож Захиргаадах хэрэгтэй. Дэглэмийг тогтоож дэг жаягтай байлгаж сургах хэрэгтэй байнаа- ЭРГҮҮЧҮҮДИЙГ ЭСЭРГҮҮЧҮҮДИЙГ

  • З
    Зочин

    Амь амиа бодоод аль ч үгүй таг түгжрээд. Өвөл зам дээрээ хоноцгоо доо.Нийтийн хэмд нэгдэж ухамсар соёлтой баймаар сан

  • З
    Зочин

    Ямар үлийгээ хийж иргэдээс асуудаг байнаа. Шууд л тэгш, сондгойгоор ээлжлээд явуулаач дээ. Наад тэнэг приусчингууд чинь эсрэг санал өгнө гэдэг нь тодорхой шүү дээ. Нийтийн эрх ашгийн тухай асуудал яригдаж байхад хэдэн тэнэг эсэргүүцлээ гээд орхичихож болохгүй. Тэгш, сондгойг дэмжиж байна. Би их олон юман дээр анзаарсан. Аливаа шийдвэр, журмыг Хөдөөнөөс ирсэн нөхдүүд л эсэргүүцэж, орилоо, чарлаа авгай нар нь бархираад гараад ирдэг юм байна билээ. Хотын унаган иргэд тэгж гажигтдаггүй юм шүү. Тэгш, сондгойг дэмжинээ!!!

  • С
    Судлаач иргэн

    Иршэдээс асууж тэнэгтэх хэрэггүй..бүгдээрэээ түгжирч хамаг цаг бeнзинээ барж хараал идэж байхаар ээжлээд ажилаа бүтээх ухаан оркуудад байхгүй шүүү..шууд шийдвэрээ гаргаад хэрэгжүүлээч..

  • Д
    Доогий

    Асуух юмаа асуудаг бмаар бна! Зарим юмаа төр шууд шийддэг бмаар юм. Тэгш сондгой бол нялуураад асууж барих хэрэг бхүй. Шууд л зохицуулах төрийн асуудал.