Цахилгаан дугуй унаж явсан иргэн автомашинтай мөргөлдөж, амиа алджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/08/JU5A6475.jpg

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 21-ний 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн Яармагийн шинэ гүүр орчимд автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу “Иргэн Т нь Toyoto Sai маркийн автомашин жолоодож яваад цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон” хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн цахилгаан болон ердийн дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлаа ханган, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ ээлгүй дугуйг хориоч ээ

  • З
    Зочин

    Улаанбаатарын ачаалалаа дийлэхгүй байгаа муу замд, цахилгаан хөдөлгүүртэй жижиг тээврийн хэрэгсэл огт зохицохгүй байгааг анхаараач. Бас нэг жолооч мөрөөрөө түгжирч яваад хүн дайрсан хэрэгт орчихлоо. Тэр дугуйтай залуус чинь машинууд дундуур сүлжиж давхиад, ирж мөргөчихдөг шүү дээ. Амар аргаар мөнгө хийх гэсэн мангар юмнууд манайд огт тохирохгүй юм оруулж ирээд, байнгын аюул, осол зөрчил, үхэл хагацал тариад байна шүү дээ. Зоригтой шийдмэг ажилладагаараа Х.Нямбаатар дарга энийг шууд хоригловол яасан юм.