“Барс“ захын хойно баригдаж буй далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг “УБТЗ“ ХНН хувийн хэвшилтэй хамтран барьж байгаа тул нийслэлээс төсөв гарахгүй гэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 5 сек
50
legacy:2025/08/68a8317e76868b67547b328a.jpg

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Барс” захын хойно өөрийн ашиглалтын 2.3 га газарт доороо авто зогсоол, дээрээ ногоон байгууламж бүхий “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулна. Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” захын хойно “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” зориулалтаар ашиглах эрх олгосон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ашиглалтын хоёр нэгж талбар буюу нийт 2.3 орчим га талбайд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол барих зураг төслийг батлаад байна. Газар доор 778 авто зогсоолтой. Дээрээ ногоон байгууламжтай баригдахаар загвар зургийг баталсан. Нийслэлийн авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэхэд газар доорх их багтаамжийн зогсоолуудыг шийдэх нь маш зөв төлөвлөлт болно. Ялангуяа зах, худалдааны төв байрладаг бүсэд авто зогсоол хүрэлцээ багатай байдаг. Авто зогсоолоос гадна автобусны долоон чиглэлд эцсийн зогсоолыг барина. Эцсийн зогсоол нь хажуудаа үйлчилгээний барилгатай байна. Үйлчилгээний барилга дотроо жолооч нарт зориулсан өрөө, иргэдэд зориулсан автобус хүлээх өрөөтэй. Нийтийн ариун цэврийн өрөөг шийдсэн. Одоо байгаа тохижилтыг орчин үеийн болгож шинэчлэн байгуулж байгаа онцлогтой” гэлээ.

Дашрамд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" өөрийн ашиглалтын газар дээрээ хувийн хэвшилтэй хамтарч барьж байгаа тул нийслэлээс төсөв гарахгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тал гарааж нь, тал цэцэрлэг нь оросын өмч гэсэн үг үү

  • З
    Зочин

    Ашгүй ашгүй. ИЙМ ЗОГСООЛУУДЫГ ОЛОН ХИЙГЭЭРЭЙ, УРТ ЦАГААНЫ ТАЛБАЙ 100 МАШИНЫ ЗОГСООЛТОЙ ГЭЭ БИЗ ДЭЭ. БАРИЛГЫГ НЬ ДАВХАР ЗОГСООЛ БОЛГО!!!! АГААР ЦЭВЭРЛЭХ МОД ЗҮЛЭГ ЧУХАЛ БАЙНА!!!!!!

  • Т
    Төмөр замчин

    Төмөр замын дарга нар Таньдаг нэгэндээ өгч дээ...Төмөр замчдад ямар үр өгөөж өгөх вэ...

  • Х
    Хуурах гэж байна уу

    Яасан их өргөн замтай зураг вэээ! Машиныг нь яаж зураад байнаа. Ингэж хуурч тоглоод байдаг үе чинь өнгөрсөн гэдгээ ойлгохгүй мудаакуудаа гэж

  • I
    irgen

    bur alichgu bolgood hayhiin bnlda odoo bga nogoon hesgiin bagasgahguigeer hiij bolohgui yu ?