САНАЛ АСУУЛГА: Нэг өдрийн дотор тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг дэмжих иргэдийн тоо 20 хувиар өсөж, ДЭМЖИХГҮЙ иргэдийн тоог давжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:2025/10/tugjee0.png

Хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 25-наас есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөж буйгаа албаныхан танилцуулсан. Харин өчигдрөөс эхлэн НЗДТГ-аас иргэдийн дунд цахимаар санал асуулгыг эхлүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /08.23/ 12.00 цагийн байдлаар санал хураалтад 8000 гаруй иргэн оролцсоноос 60 хувь нь буюу 4756 иргэн дэмжсэн бол 3215 иргэн буюу 40 хувь нь дэмжихгүй гэж саналаа өгсөн байна. Санал хураалт энэ ням гарагийг дуустал үргэлжилнэ. Хэрэв та санал хураалтад оролцохыг хүсвэл ЭНД дарж холбогдоно уу.

Дашрамд, өчигдөр /08.22/ 11.30 цагийн байдлаар санал хураалтад 4260 иргэн оролцсоноос 60 хувь нь буюу 2557 иргэн дэмжээгүй бол 1703 иргэн буюу 40 хувь нь дэмжиж саналаа өгөөд байсан юм.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ж
    жолооч

    Өнөөдөр сондгой дугаартай нь явах ёстой боловч тэгш дугаартай нь зөндөө явж байна даа. Бүр цагдаагийн хажуугаар давхиж л харагдах юм. Уг нь зогсоогоод торгоод байвал болмоор юм

  • И
    И

    Хорьж, хязгаарлаж түгжрэлээ буурууллаа гэхгээд байгаам байхдаа ! Торгуулиа, татвараа төлцгөөсөн үү ? шалгаад , журөмлаад байгаа ю харагдахгүй л юм !

  • З
    Зочин

    Итгэнэ гэж санаад байгаа юм байх даа.албаны машин унадаг хэдийгээ албадаж байж бичүүлээ биз өөрөөсөө бусдыг тэнэг гэж боддогоо болих болоогүй юу

  • З
    Зочин

    Иймэрхүү жүжигт итгэх хүүхэд ч олдохгүй болсон цаг

  • С
    Сайн бод

    Жилийн жилд л ингэж байх юм. Гүүрээ нэмж бариад , өндөр байшин барих зөвшөөрөл өгөхөө болчих хэрэгтэй шдээ . Цаад агуулга нь стандарт нэрээр хятад машин оруулж ирэх санаа л явж байгаашд . За өөрсдөө мэдэж. Элэнтра, акцент за бүр орос машинуудийг үндсэндээ приүс л хөөгөөд гаргачихсан шүү. Япон машиныг гүйцэх нь энэ насанд үзэхгүй байхшүү амьдралын унаа

  • З
    Зочин

    Daranguilal! temtsdeggui ard tumen muhnu

  • З
    Зочин

    Пизданууд дүнг нь өөрчилдөг байнашд.

  • З
    Зочин

    Цахим санал хураалт худлаа гэдгийг харуулж байна даа. Дарга нар өөрсдийн шийдвэрт тааруулж цахим хураалтын дүнг өөрчлөөд л шийдчихдэг муу аргатай болжээ.