Х.Ганхуяг: Одоо татварын хуулиар 3 сая төгрөгийн цалингаас 300 мянгын татвар төлж байгаа. Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал 220 мянга болж буурна

Хуульч О.Батхүү цахим хуудаснаа "Хассуурийн Ганхуяг тэргүүтэй найман гишүүн хувь хүний орлогоос 20 хүртэл хувийн татвар авах хуулийн төсөл санаачилсан байна" гэж мэдэгдсэн.
Тэгвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариу тайлбар хийж "Одоо байгаа татварын хуулиар 10/20 хувийн шатлалтай байгаа. Татварын хуулиа нэг хар даа. 0/10/12/14/16/18/20 хувийн шатлалтай болж, илүү хөнгөлөлттэй болж байгаа. Ингэж худал ярьж тодормоор санагддаг юм уу" гэжээ.
Мөн тэрбээр "Одоогийн байгаа татварын хуулиар та 3 сая төгрөгийн цалингаас 300 мянгын татвар төлж байгаа. Нэмэлт өөрчлөлт батлагдвал 220 мянга болж буурна. 10 саяын орлоготой иргэн сард 20 хувь буюу 2 сая төгрөгийг татварт өгч байгаа. Нэмэлт өөрчлөлт батлагдвал 920 мянгыг төлнө" гэлээ.
Одоогийн бгаа татварын хуулиар та 3 сая төгрөгний цалингаас 300 мянгын татвар төлж бгаа. Нэмэлт өөрчлөлт батлагдвал 220 мянга болж буурна.
10 саяын орлоготой иргэн сард 20 хувь буюу 2 сая төгрөгийг татварт өгч бгаа. Нэмэлт өөрчлөлт батлагдвал 920 мянгыг төлнө.
Хувь хүний…
— Хассуурийн ГАНХУЯГ (@KhGankhuyagMN) August 22, 2025



