УИХ-ын даргын 20 гишүүнтэй хийсэн хөдөөний уулзалтаар ямар УЛС ТӨР яригдав

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2025/08/bayasaaa.png

УИХ-ын хаврын чуулган хааснаас хойш хэсэг нам жим байсан улс төр идэвхжиж эхлээд байна. Тухайлбал, өнгөрч буй долоо хоногт АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж ҮБХ-ны хурлаа энэ сарын 28-нд, Их хурлаа 31-нд хуралдуулахаар товлосон. Эдгээр хурлуудаар намынхаа үндсэн дүрмээ хэлэлцэж, даргын сунгаагаа хийхээр төлөвлөөд байгаа юм.

Харин нөгөө талд ч улс төрийн уулзалтууд болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн өдрүүдэд орон нутагт нэр бүхий 20 орчим гишүүнтэй уулзсан гэх мэдээлэл бий. Уулзалтад оролцсон гишүүдийн нэрс тодорхойгүй байгаа ч парламентад анх удаа сонгогдсон болон жагсаалтын гишүүд байгаа гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, уг уулзалт өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн бөгөөд маргааш Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа аж. МАН-ын Их хурал ирэх есдүгээр сард хуралдахаар яригдаж буй бөгөөд тэд мөн МАН-ын даргын сунгаа, ирэх 2026 оны төсөв, намрын улс төр зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийн хүрээнд уулзсан байх магадлалтай юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ нэг ЖДҮчин, авлигач, худалч лалар муу юмандаа муугүй гэх. Энэ п-г унагах хэрэгтэй

  • З
    Зочин

    Яг үнэн дээ монголчууд улсаа тоногч луйварчиддаа ялагдчихсан байгаа шүү дээ

  • З
    Зочин

    Нүүрсний хулгайч, тендэрчин, ждүчин, түгжил хорчин ийм новшоо өөр хүн ардын намд байдаггүй юм байхдаа олон жилийн түүхтэй нам л гээд хуцаад байдаг

  • З
    Зочин

    ANUSDI BOOB XXNO VANXANDAAD ALNI SEXSEER XUCHINDEX ERTEI BOOB DOLOON 809.55877

  • М
    Мэдээлэл өгнө

    Амарбаясгалантай хэн хэн гэдэг гишүүд хаана уулзаж ямар тохироо хийсэн зураг бичлэгтэй мэдээлэл өгнө

  • М
    Мэдээлэл өгнө

    Амарбаясгалантай хэн хэн гэдэг уулзсаныг зураг бичлэгтэй мэдээлэл өгнө