Санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ахалж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 43 сек
90
legacy:2025/08/539239535_756629816998905_2455242224245103682_n.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгө хураах ажлыг АТГ-тай хамтран эхлүүлэхээ мэдэгдээд байсан. Тэгвэл санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа.

Тодруулбал, тухайн ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж буй бол орлогч даргаар ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор ажиллах юм байна. Мөн АТГ-ын удирдлагууд, ББСБ-уудын удирдлагууд, Хөрөнгийн үнэлгээний төвөөс дээрх ажлын хэсэгт багтжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх “Гантиг вилла” төслийн талбайд ажиллалаа. 180 айлын орон сууцны зориулалттай, 9 блок бүхий хөрөнгийг 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоог болтол уг хөрөнгө царцсан байдалтай байгаа юм.

Уг хөрөнгийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар тогтов. Үүнд:

Нэгдүгээрт, уг хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягталж шалгах. Хэрэв хэт өндрөөр үнэлсэн байх аваас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжлэх. Хоёрдугаарт, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Мөн Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутагт байх 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод яаралтай бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцож гаргах, улмаар обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болов.

Уг ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MARA

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр ​​өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.

  • M
    MARA

    Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Мара гэдэг, би Монгол хүн. Би Энэтхэгт нэг бөөрөө зарж, баяжсан түүхээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би нэг удаа Прадханы зарыг онлайнаар олж харах хүртлээ санхүүгийн хувьд хэцүү байсан. Би тэдэнтэй цахим шуудангаар нь холбогдож, бөөрний донор болсон. Би тэдний эмнэлэгт нэг бөөрөө мөнгөө өгөөд өгчихсөн, хандив өгсөн ч эрүүл саруул байгаа. Би бөөрөнд зориулж 780 мянган ам.долларын цалин авч, тэр мөнгөөр ​​өөрийн гэсэн компанитай болсон. Одоо би Мод баян, аз жаргалтай амьдарч байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа эсвэл чинээлэг болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдохыг зөвлөж байна.

  • A
    Ard

    Dagaad luivar zalilan idevhjinedee!!!

  • I
    Irgen

    Ulsiin hurungu bankand baritsaand tavichihsiimuu

  • Х
    Хурдан бариарай энэ болохоо блаа

    Хурдан барь

  • З
    Зочин

    Голомт,хаан банкны хулгаич нараа цагдаа нар хэзээ барьж илрүүлэх юм бэ хурдан бариачид ажил тарах үеэр тааруулж бгад eтem юмуу, уншдаг албан газар а/а нэгжийн уншдаг пос ыг харж анаж бгал 5 гучиин үeд ахиухан мөнгө уншуулсан үeд шууд пос машиныг ,eтem ажиллагаагүй болгоол мөнгө уншуулсан хүн өвчтэй эрүүл хүнии өөриин мөнгө нийлүүлээд ажилаа бүтээснийг шууд луивардчих юма энүүниихээ учрыг олооч ээ.цагдаа нараа шүүхиинхэн энэ юу болоод бнаа.банкны eтem цэнэглэгч нарыг хяналтандаа аваараи.

  • З
    Зочин

    Олон жилийн өмнө хураагдсан барилга . Хурган дарга нарын бүлэглэл хүчтэй юм .

  • З
    Зочин

    Цэнгэл ажиллаж байгаа бол үр дүн гарахгүй нь ойлгомжтой юм байна

  • U
    Urna

    Ээ яанаа нөгөө ЭМДСангийн бөөн ажилчид өрөнд хураагдсан байрнаас ар өврийн хаалгаар 2-3 дахин хямд үнээр авсныг буцааж авах ёстой шүү. Иргэдийн хөрөнгөнөөс төрд ажилдаг гахай хулгай хийх ёсгүй шүү