Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулах шийдвэрийг 13.00 цагт танилцуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/07/24/370236248_813492940495697_2793974867614931003_n1.png

Замын хөдөлгөөний их ачааллыг зохицуулах үүднээс ирэх есдүгээр сарын 14-нийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн.

Санал асуулга өчигдөр орой 00.00 цагт дууссан ба санал асуулгад оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжсэн тул тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх нь тодорхой болоод байна. Тэгвэл өнөөдөр 13.00 цагт Тээврийн цагдаагийн алба болон холбогдох албаны хүмүүс олон нийтэд нэгдсэн мэдээллийг өгөхөөр болжээ.