Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2-р шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/tsetserlegiinhuuhduud1.jpg

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл үргэлжилж байна. Тухайлбал, нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны хүсэлтийг энэ сарын 28-наас есдүгээр сарын 08-ныг дуустал "e-Mongolia" системээр хүлээн авна.

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэлд 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.