Өмнөговь аймгийн урлаачид “Нүүдэлчин“ дэлхийн соёлын фестивалийн шилдгээр шалгарлаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/umun.png

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцсон урлаачид гар урлалын үзэсгэлэнгийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Мөн

“Шилдэг өвлөн уламжлагч”-аар Ханбогд сумын М.Пүрэвсүрэн “Зээгт наамал”-ын бүтээлээр шалгарсан бол “Шилдэг өвлөн суралцагч”-аар уран хатгамалч Ц.Янжинлхам, Уран дархан Д.Мөнгөнбаатар нар тус тус шалгарч бахдам амжилт үзүүллээ.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 27 орны 852 өвлөн уламжлагч, 232 өвлөн суралцагч оролцсон юм.