О.Алтангэрэл: Яаран байж хэдэн хүний дунд “Намын дарга сонгоно“ гээд явж байгаа нь буруу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/08/aagii.png

АН-ын даргын сунгаа явагдах гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "АН-ын удирдлагууд 2017 оны сунгаанаас хойш гишүүд дээрээ очиж санал авсангүй. Өнөөдөр ч гэсэн яаран байж хэдэн хүний дунд "Намын дарга сонгоно" гээд явж байгаа нь буруу.

Лу.Гантөмөр дарга хамтарсан ЗГ-ын үйл ажиллагаа зогссоноос хойш "Намын даргын ажлаа өгнө" гэдгээ мэдэгдсэн. Зугтаж, бултсан зүйл байхгүй. Гол нь дараагийн удирдлагуудаа сонгохдоо гишүүдийн оролцоотой, дүрмээрээ явах ёстой" гэлээ.