УИХ-ын гишүүн Ө.Шижир АН-ын даргад нэр дэвшихээр болжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/08/shijjree.png

АН-ын Үндэсний бодлогын хорооны өчигдөр /2025.08.28/ болсон хуралдаанаар Л.Гантөмөрийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авч, 15 хүний бүрэлдэхүүнтэй дотоод сонгуулийн хороо байгуулж, дараагийн даргаа сонгохоор болсон. АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн материалыг өнөөдөр /2025.08.29/ 18:00 цаг хүртэл авах юм.

АН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байгаа юм. Тэгвэл 80 оны намын залуусаа төлөөлж УИХ-ын гишүүн Ө.Шижир АН-ын даргад өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 18 жилийн хугацаанд АН-д хүчин зүтгэсэн бөгөөд намын бүх түвшинд ажиллаж байсан аж. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АН-ын тэргүүн дэд дарга, Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч зэрэг удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.