О.Цогтгэрэл: Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын засаглалын үр дүнд Монгол Улсыг талцал хуваагдал, айдас хүйдсээр удирдахыг оролдож ирсэн нь буруу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:tomuu2026/NewFolder/tsogoo.png

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын даргад өрсөлдөх хүсэлтээ албан ёсоор өглөө. Тэрбээр хүсэлтээ өгснийхөө дараа мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ "Үеийн үед л тэр энийг захиалжээ, тэгжээ ингэжээ" гэдэг. Миний хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох ёстой гэсэн байр суурьтай байсан. Нөгөө талаас янз бүрийн зүйл л ярьдаг байх. Ер нь эдийн засаг, улс төр, авлигал гээд олон зүйл дээр ахиц гараагүй нь үнэн.

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын засаглалын үр дүнд Монгол Улсыг талцал хуваагдал, айдас хүйдсээр удирдахыг оролдож ирсэн. Үүнийг буруу гэж үздэг" гэлээ.