Б.Пүрэвдорж: Би хэн нэгний ятгалгад орохгүйгээр АН-ын ялалтын төлөө зүтгэж чадна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/08/pdorj.png

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ албан ёсоор өгсөн билээ. Түүнээс байр суурийг нь тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ "Би хэн нэгний ятгалгад орохгүйгээр АН-ын ялалтын төлөө зүтгэж чадна. Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. 2028 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулахын төлөө тууштай ажиллана. Татварын дарамтыг багасгаж, цомхон төрийг бий болгож, эрх баригчдад хариуцлага тооцох мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байна" гэлээ.