Төв аймагт эмийн сангийн цонхоор нэвтэрч, өвчин намдаах 400 ширхэг эм хулгайлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/emiin.png

"Эргэлтийн эмийн сангаас эм алдагдсан" гэх дуудлага энэ сарын 25-нд Төв аймгийн Цагдаагийн газарт иржээ. Нэр бүхий иргэн эмийн сангийн цонхоор нэвтэрч, "Тебантин" гэх нэршилтэй өвчин намдаах үйлчилгээтэй 400 ширхэг эм хулгайлсан хэрэгт холбогдох ажиллагаа явуулан, гэм буруутай этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын камер суурилуулж, хаалга, цонхны аюулгүй байдлаа сайтар хангахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.