АН-ын даргад нэр дэвшигчид маргааш “NTV” телевизээр мэтгэлцэж, ням гарагт ҮБХ-ны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 21 сек
00
legacy:2025/08/tsogtoo.png

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт дууслаа. Өчигдөр /2025.08.28/ хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаас сонгогдсон Дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Журмын дагуу нэр дэвшигчид бүртгэлээ хийлгэж, батламжид гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан өөрийн байр сууриа гишүүд, дэмжигчдэдээ илэрхийллээ. “Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бүртгүүлсэн бөгөөд журмын дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно.

Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар танилцуулж байна.

Одонгийн ЦОГТГЭРЭЛ /УИХ-ын гишүүн/

Мэргэжил: Эдийн засаг

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2013 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн

2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга

2017 оноос АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн

Бөхчулууны ПҮРЭВДОРЖ /УИХ-ын дэд дарга/

Мэргэжил: Эрх зүйч

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2009-2012 он Ховд аймгийн намын дарга

2019-2020 он Ардчилсан намын дэд дарга

Жудагийн БАЯРМАА /УИХ-ын гишүүн/

Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний багш

Сонгуульт албан тушаал:

2008 он Ардчилсан намын гишүүн

1998-2002 он МҮАН-ын Шинэ үе Ардчилсан залуучуудын холбоо нарийн бичгийн дарга

2001-2005 он Ардчилсан намын гишүүн

Бархүүгийн ОТГОНБАТ /Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн/

Мэргэжил: Боловсролын ухааны доктор

Сонгуульт албан тушаал:

2007 он Ардчилсан намын гишүүн

2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, маргааш буюу наймдугаар сарын 30-нд 20:00 цагт "NTV" телевизээр мэтгэлцэж, 31-нд Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн саналаар Ардчилсан намын дарга сонгогдох юм.