ҮБХ: Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/540609801_761976946464192_428172043804776405_n.jpg

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хурлын эхэнд нэр дэвшигчид өөрсдийн илтгэлээ танилцуулж, ҮБХ-ны гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Харин одоо Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт эхэллээ. Санал хураалтаар 50+1 санал авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдох юм. Харин 50+1 санал аваагүй тохиолдолд хамгийн бага оноо авсан нэр дэвшигч хасагдах журмаар явагдана гэдгийг Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдсэн юм.

Санал хураалтын талаар бид эргэн мэдээлэх болно.