ТАНИЛЦ: “АЛТАН ЦОМ”-ын эхний хоёр тойрогт хамгийн олон давсан БӨХЧҮҮД

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:2025/11/baagii/batmagnaii1.png
legacy:2025/11/1SAGS/59a3fc7391a94fa29e5db5e4620f779b.jpg

“АЛТАН ЦОМ”-ын хоёрдугаар тойргийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. "Алтан цом"-д хүч үзэж байгаа бөхчүүдийг Улсын арслан Э.Батмагнай 10 даваагаар тэргүүлж байна. Тодруулж хэлбэл, 10 барилдахад 10 давж, нэг ч унаагүйгээр барилдааныг тэргүүлж байгаа ганцхан бөх байгаа нь шинэхэн арслан Э.Батмагнай. Түүний араас 9 давж, 1 унасан 4 хүн бөх нэхэж байна.

Тодруулбал, “Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон, “Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл, “АПУ-Скайтел” баг Улсын харцага Б.Цэдэнсодном, “М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож нар 9 даваа, 1 унаатайгаар түүний араас нэхэж байна.

“М-Си-Эс Энержи” баг Улсын арслан Э.Батмагнай 10 барилдаж 10 давсан

“Хубилай хаан” баг Улсын арслан Ц.Бямба-Отгон 9 давж, 1 унасан

“Эв монгол” баг Улсын заан М.Лхагвагэрэл 9 давж, 1 унасан

“АПУ-Скайтел” баг Улсын харцага Б.Цэдэнсодном 9 давж, 1 унасан

“М-Си-Эс Энержи” баг Аймгийн арслан Д.Алтанцоож 9 давж, 1 унасан