Т.Мөнхсайхан: Бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр Ж.Чинбүрэнг АТГ-т өгсөн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
380
legacy:2025/11/MPA_4881.jpg

Өнгөрсөн тавдугаар сард ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй гэх үндэслэлээр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар Н.Эрдэнэхүү нь дээрх шийдвэрийг үл зөвшөөрч, шүүхэд хандсан юм.

Улмаар Захиргааны хэргийн шүүхээс Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүйд тооцож, Н.Эрдэнэхүүг ажилд нь эргүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалин, НДШ-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргасан тухай ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү цахим хуудаснаа мэдээлсэн байдаг.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг АТГ-т шалгуулахаар өгсөн тухай мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ "Ямар нэг шүүхийн шийдвэр албан ёсоор гараагүй байна. Ж.Чинбүрэн албан тушаалаа урвуулан ашиглаж ангийнхаа хүүхэд буюу Н.Эрдэнэхүүд давуу байдал бий болгосон учраас АТГ-т шалгуулахаар өгсөн. Мөн Н.Эрдэнэхүү нь "Шүүхийн шийдвэр гарсан" гэж миний нэр хүндэд халдсан тул цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг шүүхийн шийдвэр гараагүй буюу Эрүүл мэндийн яам Н.Эрдэнэхүүгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авсан явдал болсон" гэлээ.

Тэрбээр Ж.Чинбүрэнг 10 хоногийн өмнө АТГ-т өгсөн аж.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та хоёрт ялгаа байхгүй

  • З
    Зочин

    хоёулаа хулгайч эмя заавал эмч хүн сайд байхдаа албагүй ЭМД санг мөнсайхан хулгайлсан одоо шүдний хөнгөлөтөө авч чадахгүй эмнэлэг эм тариагаа авч чадахгүй болтол хулгайлсан

  • З
    Зочин

    Хоюулаа шунал, өшөө хорслоороо Монголын эрүүл мэндийн салбараар тоглогчид! Энэ Салбарыг хувийн өмч шигээ үзэж дураараа дургигчид- аль аль нь хэрэггүй

  • З
    Зочин

    Монголын

  • З
    Зочин

    Яг тийм аль аль нь шуналын тулам, ашиг сонирхлын зөрчилтэй өшөө хорслоороо Монголын эрүүл мэндийн салбарыг самрагчид!!!

  • И
    Иргэн

    2 удаа сайд болж байсан хүн дээ...яагаад байгаа юм бол..

  • Б
    Болор

    Мөнхсайхан сайд байхдаа маш их ажил хийсэн шүү. Хуурамч эм оруулж ирдэг, эмнэлгийг тонодог нөхдийг илрүүлж, эмийн хөнгөлөлтийг очергүй болгож овоо ажил хийгээд явж байхад нь өөрчилчих юм. Ахиад сайдаар нь тавьбал их шинэчлэлт хийнэ дээ.

  • З
    Зочин

    Өө. Хоорондоо алалцаж байх нь ард түмэнд л ашигтай. Ард түмний мэдэх эрхийг төрийн нууцад хамруулаад их юм нууцлаад байгаа нөхдүүд

  • O
    Oogii

    Buur 1saidiin tuluu amia ugsin archaagui hulgaich yumaa pisda chine

  • З
    Зочин

    Их тогтуун хүлээцтэй аядуухан зөв тийш нь залж байсан хүн дээ

  • З
    Зочин

    Жинхэнэ нохой шиг ноцоод бсан хүн нь хэн билээ дээ, сайд болчихоод ч санаа нь амрахгүй бгаа

  • З
    Зочин

    Үндэслэлтэй халсаан, яг шүүхийн шийдвэр биш, байсан бна штээ,

  • З
    Зочин

    Энэ 2 таарсан амьтад, албан тушаалаа булаацалдаад сошиалаар хэрэлдээд, хийж бга ажил нь бие биенээсээ өшөө авах, аль аль нь олигтой хүмүүс биш л дэ

  • З
    Зочин

    АТГ мөнгөтэй хүн шалгаад но гарч ирдэггүй юм байх чинь билээ.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Чинбүрэнг сайн шалгах хэрэгтэй их юм гарна шүү. Өөрийн гар хөл дуулгавартай зарц Эрдэнэхүүгээ тавьчихаад их юм хийсэн хүн дээ

  • З
    Зочин

    Мөнхсайхан харин өөрөө ГССҮТ-ийн дарга байхаасаа л өөрийн хамсаатнуудад давуу байдал олгодог нобшийн гар ш дээ

  • C
    Curren

    Мөнхсайхан нь ичих булчирхай алга аа

  • Z
    zochin

    мөнхсайхан бол эмнэлгийн дарга нарыг өөрийн талын хүмүүсийг хамгийн ихээр холиж солиж завхаруулсан хүн дүүргийн эмнэлэгийн дарга нар бүгд энэ хүний заваарсан ажлын нэг хэсэг ямар мэдлэгүй хүмүүсийг тависан

  • З
    Зочин

    Энэ одоо юу гээд гөлөг бэ тэгвэл Мөнхсайхан гарвал ИХ юм хийнэ

  • З
    Зочин

    Битгий хуцаж бай

  • З
    Зочин

    Энэ 2 чинь саяхан л Зандангийн засгийн хамгаалагч нэг фракцын нөхөд болчихсон зэрэгцээд гүйгээд байсан яасан бэ

  • З
    Зочин

    Сайд болоод эрүүл мэндийн салбарыг дампууруулаад самраад явсан хүн бол Мөнхсайхан шүү

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлж дахин дахин сайд болсон Мөнхсайханыг эргүүлээд шүүхэд өгөх нь зөв. Мөн үндэслэлгүйгээр Эрдэнэхүүг халсан бол тухайн хугацааны алдангийн Мөнх сайхан төлөх хуулийн заалт байгаа шүү.

  • Н
    Нохой шиг

    Эргэж ноцсон хаашаа нөхөр вэ, өгсөн юм шиг ажлаа өгөөд салж чадахгүй, зууралдаад яг яаи гээд байдгийн, Өөрөө сайд байх үедээ корийн лэгдэлтийг зогсоож чадсан уу

  • З
    Зочин

    Хувийн ашиг сонирхол тулцан хүн юм аа эмч юм бол эмчээ л хий

  • Т
    Тэнэгт

    Энэ тэнэгүүдэд хэлэх муу үг ч олдохгүй юм.

  • З
    Зочин

    Мөнхсайхан сайд болбол илүү ажиллана

  • З
    Зочин

    Даатгалын мөнгөөр гараа угаасан зөв

  • З
    Зочин

    Чинбүрэн сайд болох гэж маш их хичээж үг хэлэх үед нь ажиглагдаж байсан. Үнэндээ Мөнхсайханаас муу ажиллаж байгаа нь илт шүү

  • З
    Зочин

    Чиний бурууг үнэнээр нь л хэлсэн.Мөнгө угаадаг чн үнэншдээ яасан их өс хонзон сандагн.

  • З
    Зочин

    Сайд болох гээд улайраад байдагийн учир нь ийм юм байна л даа

  • З
    Зочин

    Зөв гэнэт огцом баяжсан улсыг шалгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Хавдрын эмнэлгийг яг хувийн эмнэлэг шиг ашиглаж байгаа 2, дээр нь хүний нөөц мөнхтуяа, өөрөө өргөюлөа өгөөд гарсан гэх эдийн засгийн албаны дарга хүүхэн дэнсмаа нар энэ 4 сүүлийн эрдэнэхүүгийн дарга хийх үеэр дэндүү даварсан даа

  • И
    И

    МАН- ыхан алалц2, эцэст нь зөв болно

  • З
    Зочин

    Эргүүлээд чэнжсайханыг нь өгчихгүй юу но г нь мэдэж л байгаа биз ариун байгаагүй л байлгүй

  • З
    Зочин

    Аль нь ч адилхаан.

  • Z
    Zzz

    Эрдэнэхүү, Чинбүрэн 2лаа олигтой хүмүүс биш.