IEM Kraków 2026: MongolZ 21 цагт G2 Esports багийн эсрэг тоглоно
00

Цахим спортын "CS2" төрлийн энэ оны эхний том тэмцээн болох IEM Kraków 2026 тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. Тус шатанд нийт 24 баг өрсөлдсөнөөс 8 нь дараагийн шатанд шалгарлаа. Тэгвэл өнөөдөр эхлэх хоёрдугаар шатны тэмцээнд Cobrazera-г багтаа нэгтгээд буй "The MongolZ" баг А хэсэгт багтаад байна. Тэд 21 цагт эхний тоглолтоо "G2" багийн эсрэг хийнэ.



