Хөнгөн жингийн аваргаар М.Мөнхгэрэл тодорлоо

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:avtobus zuleg/cholootbox/646734873_1421176723145711_777816625911320047_n.jpg

Энэ оны эхэнд болсон Улсын аваргад өнгөлсөн Олимпын жингүүдийн шилдэг найман бөхийн чансаа өндөр тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотноо эхэлсэн. 90 сая төгрөгийн шагналын сантай, Олимпын жингийн "Шилдэг-8" чансаа өндөр анхдугаар тэмцээний 50 кг-ын жинд өсвөр үе болон залуучууд, U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл түрүүллээ.

Харин Улсын аваргын энэ жинд сүүлийн хоёр жил дараалан аваргалсан Б.Мөнхнар мөнгөн медальтан боллоо. Хүрэл медалийг Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний тамирчин Б.Сувд-Эрдэнэ авлаа.