Цувралыг хэн тэргүүлэхийг шийдэх тоглолтууд өнөөдөр болно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/637908589_1101251832135542_9116044089275016799_n.jpg

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-офф шатны цувралын гурав дахь тоглолтууд өнөөдөр болно. Өмнөх тоглолтод цувралуудын харьцаа тэнцсэн ба өнөөдөр хожсон багууд тэргүүллийг авах болно.

“Эс Жи Эйпс” эхний тоглолтод ялалт байгуулсан ч хоёр дахь тоглолтод М.Баасандоржийн алсын зайн шидэлтүүд “Завхан Бродерс” багт цувралыг тэнцүүлэх боломжийг олгосон. Хоёр багийн тоглолт 18:10 цагаас эхэлнэ.

Майнерс цувралын хоёр дахь тоглолтод А.Энхбаясгаланг гэмтэлд алдсан. Гэсэн ч бүрэлдэхүүн сайтай баг гэдгээ харуулж тоглолтын төгсгөлд бөмбөг таслалтуудыг амжилттай болгосноор цувралын харьцааг тэнцүүлж чадсан. Хоёр багийн тоглолт 20:40 цагаас болно.