Эйпс цувралыг тэргүүлж эхэллээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/03/apes.jpg

“Эс Жи Эйпс” болон “Завхан Бродерс” багуудын гурав дахь тоглолтод Эйпс хожил байгуулж цувралыг 2-1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Эйпс өрсөлдөгч багаа 15 онооны зөрүүтэй 80:65-аар буулган авлаа.

Жордан Харрис 18 оноогоор багаа тэргүүлсэн бол энэ улирлын шилдэг хамгаалан тоглогч Г.Дөлгөөн 7-н оноо, 12 самбар авлаа. Эжесу Эммануэл дөрөвдүгээр үед чухал оноонууд авч багтаа том тус хүргэлээ.

Бродерсоос Маккензи Мүүр 28, Кэвин Патрик Аллен 17, М.Баасандорж 10 оноо авсан ч бусад тоглогчдын тоглолт болсонгүй ялагдал хүлээлээ.