Залуу боксчид “Futures Cup” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/boks.jpg

Дэлхийн боксын холбооноос зохион байгуулдаг "Futures Cup" тэмцээн Тайландын Бангкок хотноо энэ сарын 8-15-ны өдөр зохион байгуулагдана. Залуучуудын Олимпын эрх олгох энэхүү тэмцээнд Монголын боксчид оролцож байгаа.

Манай улсаас А.Алтанзул, Ц.Лхам, А.Тэнгис, Л.Эрхэмзаяа нар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Уг тэмцээнд АНУ, Энэтхэг, Ирланд, Монгол, Казахстан, Узбекистан, Япон, БНСУ, Филиппин, Австрали, Их Британи, Испани, Франц, Мексик, Канад, Бразил улсын боксчид оролцоно.