“The Mongolz” өнөөдөр “MOUZ” багийн эсрэг тоглоно
00

ESL Pro League 23 тэмцээнд оролцож байгаа "The Mongolz" хэсгийн гурав дахь тоглолтоо "MOUZ" багийн эсрэг хийхээр боллоо. Хоёр багийн тоглолт өнөөдөр 23:30 цагаас болох хуваарьтай байна.
"The Mongolz" баг "Pain" болон "Aurora Gaming" багийг хожиж тэмцээнийг 2-0 амжилттайгаар үргэлжлүүлж байгаа. Хэрэв өнөөдөр хожил байгуулбал энэхүү тэмцээний плэй-офф шатанд орох эрхээ авна. "MOUZ" баг энэхүү тэмцээнд "Heroic", "Astralis" багуудыг хожоод байгаа.



