Цуврал үргэлжлэх эсэхийг шийдэх тоглолтууд өнөөдөр болно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsanjidphoto/637908589_1101251832135542_9116044089275016799_n.jpg

“Эс Жи Эйпс” , “Завхан Бродерс” болон "Сэлэнгэ Бодонс”, “Омни Эрдэнэт Майнерс” багуудын цувралын тав дахь тоглолтууд өнөөдөр болно. Цуврал дуусах уу эсвэл үргэлжлэх үү гэдгийг шийдэх чухал тоглолтууд болно. Эйпс цувралыг 3-1 харьцаатайгаар тэргүүлж яваа. Цувралын хоёр дахь тоглолтод Бродерс хожил байгуулж цувралыг тэнцүүлсэн ч дараалан хоёр тоглолтод ялагдсан. Хэрвээ өнөөдөр Эйпс хожвол хагас шигшээд шалгарна. Хоёр багийн тоглолт 18:10 цагаас эхэлнэ.

"Сэлэнгэ Бодонс” мөн цувралыг 3-1 харьцаатайгаар тэргүүлж байгаа. Дөрөв дэх тоглолт тун өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид Майнерс ялагдал хүлээсэн. Сайн мэдээ гэвэл хоёр дахь тоглолтод гэмтээд байсан А.Энхбаясгалан эргэн ирсэн. Хоёр багийн тоглолт 20:40 цагаас эхэлнэ.