“Саньяа-2026” Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
00

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам ирэх сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулна.
14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 8 спортын төрөлд 55 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна.
Саньяа 2026 Азийн Элсний наадамд оролцох Монголын баг тамирчдын мэдээлэл:
Сагсан бөмбөг 3X3: Эрэгтэй баг 4, эмэгтэй баг 4 тамирчин
Хөнгөн атлетик: 2 тамирчин
Элсний Гандбол: Эмэгтэй баг 10 тамирчин, эрэгтэй баг 7 тамирчин
Триатлон(Акуатлон): 2 тамирчин
Жюү жицү: 12 тамирчин
Текбол: 2 тамирчин
Элсний волейбол: Эмэгтэй баг 4 тамирчин, Эрэгтэй баг 4 тамирчин
Элсний бөх: 4 тамирчин



