Баавгайд самардуулж, тархиндаа гэмтэл авсан 55 настай иргэн “Н” ГССҮТ-д яаралтай хагалгаанд орж байна
00

Өнгөрсөн шөнө /10.08/ 01.00 цагийн орчимд БЗД, Улиастай орчимд баавгай айл руу дайрсны улмаас 40 настай эрэгтэй амиа алдаж, 55 настай эмэгтэй хүнд гэмтэн, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 55 настай эмэгтэй баавгайд самардуулсны улмаас толгойдоо хүнд гэмтэл авчээ.
Тийм учраас яг одоо яаралтай хагалгаанд орж байна.



