Өнөөдөр манай 5 бөх хүч сорино

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:chuluut buh/Chuluut.jpg

Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д өнгөрсөн оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт Б.Мөнхнар, 55 кг-д О.Ариунзаяа, 59 кг-д Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Э.Дэлгэрмаа, 76 кг-д ДАШТ-ий мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Э.Даваанасан нар барилдахаар зэхэж байна.

Өнөөдөр эдгээр таван жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдах бөгөөд мөн сонгомол бөхийн 60 кг, 67 кг, 72 кг, 82 кг, 97 кг-ын дагах болон шигшээ барилдаанууд явагдана.