Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар хуралдаж, шийдвэр гаргана

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:2025/12/38/NewFolder/shatakhuun.jpg

Бензин шатахуун доголдож, иргэд өдөр шөнөгүй шатахуун түгээх станцын гадна дугаарлаж, хонож өнжиж байна. Тэгвэл АҮЭБ-ын сайд Г.Дамдинням "Өнөөдөр шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна.

Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг.

Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байна.

БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой юм.

Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна.

Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Учралын засгийн газрыг татан буулгая, ямарч ажил хийдэггүй баахан яам, сайд, дэд сайданцарууд бас болоогүй яам болгонд нэг ижил асуудал хариуцсан Газар Хэлтэс Алба байгуулж баахан ажилгүй авгайчууд, амрагуудын чихчихсэн, төрөөс хоосон цалин авч өрөө тасалгаа, мебель авахуул л баахан их зантай ард иргэдээ хүн ч гэж харахгүй их зантай яравгар юмнууд дүүрэн