Сүүний үнийн өөрчлөлт хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж байна

Нийгэм
Admin
Унших: 1 мин 15 сек
00
1-4.webp

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд өрхийн өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт иргэдийн анхаарлыг татаж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь өрхийн төсөвт дарамт учруулж, хэрэглэгчдийг худалдан авалтаа илүү нягт төлөвлөхөд хүргэдэг.

Ийм цаг үед хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад ч зардлаа зохицуулах, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалах сорилт тулгардаг. Гэсэн хэдий ч хэрэглэгчдийнхээ нөхцөл байдлыг харгалзан бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэхгүйгээр хэвээр хадгалах бодлого баримталж буй компаниуд байгаа нь анхаарал татаж байна.

Тухайлбал, иргэдийн сүүлийн үед сошиал хуудсандаа хуваалцсан мэдээллээр сүүний үнэ нэмэгдэж буй энэ үед АПУ Дэйри компанийн Дээж сүү үнээ нэмэлгүй, өмнөх үнээрээ худалдаалагдаж байгаа аж.

2-3.webp

Номин сүлжээ дэлгүүрийн мэдээлэлд Дээж сүү 5,188₮ байгаа нь ижил төрлийн бусад бүтээгдэхүүн болох Миний Монголын сүүтэй харьцуулахад 300₮-р хямд худалдаалагдаж байгаа аж. Энэ нь хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээндээ тохирсон сонголтыг хийх боломжийг олгож байна.

Өрхийн хүнсний зардалд тогтмол нөлөөлдөг бүтээгдэхүүний үнийг тогтвортой хадгалах нь хэрэглэгчдийн худалдан авалтаа төлөвлөхөд дэмжлэг болох ач холбогдолтой. Үнэ, чанар, хүртээмжийн тэнцвэрийг хадгалах нь үйлдвэрлэгчдийн хувьд чухал сорилт болж буй энэ үед хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, нөхцөл байдлыг харгалзсан бодлого нь онцлууштай юм.

Тиймээс хэрэглэгчийн хүртээмж гэдэг нь зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал биш. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй газар, боломжийн үнээр, цаг хугацаанд нь хүргэх тогтолцоо мөн чухал юм. Брэнд бүтээгдэхүүний үнэ цэн нь зөвхөн нэр хүнд, чанараар хэмжигдэхгүй бөгөөд хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, худалдан авах боломжийг харгалзан, бүтээгдэхүүнээ тогтвортой хүргэж чаддаг байхад оршдог.

3-5.webp 4-3.webp 5-3.webp