ЧУУЛГАН: Хөдөлмөр эрхлэх сонирхолгүй залуусыг "көүч"-тэй болгох хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр
Admin
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2025-8744.webp

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулав. Тухайлбал, Засгийн газраас 2026 оны 7-р сарын 2-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

ГБХНХ-ын сайд Т.Аубакирын УИХ-ын чуулган дээр өгсөн мэдээллээр, 5000 айлын амьжиргааг дээшлүүлэхийн тулд Зөвлөл байгуулж, тал талын зөвлөгөө өгөх бөгөөд төсвийг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах аж.