Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг олгох" өргөдөлд 90 мянган иргэн гарын үсэг зуржээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
42
ubn-v2-media-c_hiayjy-1.webp

Ирэх 2027 онд Монгол Улс "Оюутолгой" төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Үүний хоёр их наядаар эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх гэж байсан ч Засгийн газар нэг удаагийн хуулиа буцаан татсан байдаг.

Тэгвэл нийтийн өргөдлийн цахим системд иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг олгох" өргөдөл санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 09.20 цагийн байдлаар 90 мянга орчим иргэн гарын үсэг зурсан байна. Хэрэв 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллах юм.

Дашрамд, иргэдэд ногдол ашгийг бэлнээр олгох бол Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолж буй.