ЭСЯ: Бельги, Нидерланд дахь монгол иргэдийг жагсаал цуглаан болж буй газруудаас хол байж аюулгүй байдалдаа анхаарахыг зөвлөж байна

Дэлхий дахинд
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
IMG_4598.webp

Halloween-ийн баяртай давхцуулан өнөөдөр /10.31/ Бельги болон Нидерландын зарим хотод олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулах, улмаар эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалсан мэдээллүүд цахим орчинд тархаж эхэлжээ.

Тухайлбал, Бельгийн Брюссель хот болон Нидерландын Амстердам, Хаага, Эйндховен, Маастрихт зэрэг хотод иргэдийг тодорхой байршлуудад цуглахыг уриалсан мэдээлэл гарсан байна. Зарим цахим мэдээлэлд хүчирхийлэл, эд хөрөнгө сүйтгэх, дээрэм тонуул үйлдэх тухай дурдсан нь анхаарал татаж буй талаар ЭСЯ-наас мэдээллээ.

Эдгээр мэдээллийн бодит байдал, хэрэгжих эсэх нь бүрэн баталгаажаагүй боловч баярын өдрүүдтэй давхцаж байгаа тул Бельги, Нидерланд улсад оршин суугаа иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, өөрийн болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдалд анхаарахыг зөвлөж байна. Иймд:

-Олон хүн цугларсан болон жагсаал, цуглаан болж болзошгүй газруудаас аль болох зайлсхийх;

-Хүүхэд, өсвөр насныханд онцгой анхаарал тавих;

-Сэжигтэй болон аюултай нөхцөл байдал үүсвэл тухайн газраас холдох, боломжтой бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

-Орон нутгийн цагдаа, хотын захиргааны албан ёсны мэдээллийг тогтмол шалгахыг хүслээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хөдөлмөр

    хөдөлмөр эрхлэлт, цагаач наркоман, шашин, нео фашист гээд олон хүчин зүйлтэй: эрхэм консул, элчин сайд нар гэж дандаа арьсаа хамгаалсан мэдээ өгөх юм, эх орон нэгт иргэдийг хамгаалах үүрэгтэй ажиллаж байж. цалин нь: 2400 евро таллаж ороод татвараа төлсөөр байтал 1500 орчим үлдэнэ, байрны түрээс 960 орчим, ус цахилгаан, газ гээд л 340-450 орчим нь яваад өгнө. усыг нь уугаад ёсыг дагаад л ажиллаж хүмүүс жагсаалд оролцох ёстой шүү....