Т.Аубакир: Казахстаны иргэдэд халамж олгоогүй. Иргэний бүртгэлийн мэдээлэл цаг тухайд шинэчлэгдээгүйтэй холбоотой ганц нэг зөрчил гарсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-2qsp4s93-1.webp

ГБХНХ-ын сайд Т.Аубакир Казахстаны 200 орчим иргэнд нийгмийн халамж олгосон хэргийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар тэрбээр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Би халамж олгосон зүйл байхгүй. Өмнө нь халамж авсан гэх 182 хүний асуудал бий. Энэ зөрчлийг би болон манай яамнаас илрүүлж, АТГ-т шалгуулахаар өгсөн" гэлээ.