БНХАУ-аас орж ирсэн Евро-92 шатахуун 5600 төгрөгөөр худалдаалагдаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-lcjxq54l-1.webp

Улаанбаатар хотод ЕВРО-92 шатахуун 5600 төгрөгөөр худалдаалагдаж эхэлсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "БНХАУ-аас захиалсан Евро-92 шатахуун орж ирж эхэлсэн. Тус шатахуун нь зах зээлийн зарчмаар худалдаалагдаж буй бөгөөд литр тутам нь 5600 төгрөгөөр худалдаалагдаж байна" гэв. Харин энгийн 92 шатахууны үнэ нэмэгдэхгүй гэв.